Гүвээ баг


Зэрэг сумын Гүвээ баг нь Их гүвээ гэдэг газар 1953 онд Найрамдал нэгдэл нэртэйгээр байгуулагдсан. Тус багийн анхны даргаар Э.Баянзул, Дарьсүрэн, Гэрэлчулуун, Эрхэмбаяр, Могж, Н. Палам, М.Хаажаа нар ажиллаж байжээ. Одоо тус баг нь 578 хүн ам, 137 өрхтэй байна. Гүвээ баг нь хойд талаараа Манхан сумын Зэрэг гол багтай, зүүн талаараа Чандмань сумын тахилт багтай, баруун талаараа Манхан сумын Ботгон баг болон Мөст сумтай тус тус хиллэдэг. Сумын төвөөсөө 45 км оршдог зам дагуу байрлалтай баруун зүүн ууландаа зусч өвөлждөг багийн төв болон голдоо хаваржиж намарждаг.