БУРАА БАГ


Бураа баг нь анх Зэрэг сумын 4-р баг хэмээн нэрлэгдэж байсан ба анхны багийн даргаар Б.Довдон ажиллаж байжээ. 1952 оноос ХАА-г хоршоолох хөдөлгөөн өрнөж улмаар Бураа багийг түшиглэн Зэрэг сумын "Хөдөлмөр" нэгдэл байгуулагдсан түүхтэй. Энэ цагаас хойш бригадын даргаар Б.Замлин, Л.Иш, Д.Баарай, И.Шараа, Э.Самъяа нар ажиллаж байгаад багийн зохион байгуулалтанд шилжиж багийн Засаг даргаар Х.Ядамбазар сонгогдон ажиллаж байжээ. Бураа баг нь 1965 оноос казакийн цагаан толгойт удмын үхэр, сараджин хонь, дон үүлдрийн ямаа, хэцийн хүрэн тэмээ үржүүлдэг байсан юм. 2014 оны жилийн эцсээр тус баг 145 өрх, 599 хүн амтай байна. Мал таван төрлөөр өсөж тэмээ 290, адуу 1184, үхэр 1457, хонь 10472, ямаа 17697 нийт 31100 толгой мал тоолуулсан байна. Тус багийн хүний эмчээр Д.Батмөнх, малын эмчээр Г.Хэнмэдэхэв нар ажиллаж байна.