Эхэн баг


1924 оноос сумын хоёр хорьтын нэг байсан. Тэр үед 2-р баг гэж нэрлэж байсан. Багийн анхны даргаар М.Поврон, А.Мухар, Н.Пумаа нар ажиллаж байгаад 1956 оны 4-р сард Цэцэглэх нэгдэл байгуулагдаж нэгдлийн даргаар М.Дамдиндорж, 2-р багийн даргаар Ц.Чунаг, 3-р багийн дарга буюу Тариа бригадын даргаар Д.Түдэв нар ажиллаж байсан байна. 1959 онд 3 нэгдэл нэгдэж "Хөдөлмөр нэгдэл байгуулагдаж Эхэн буюу 4-р бригад болсон түүхтэй. Энэ үед багийн даргаар П.Дамдин, И.Шараа, Э.Самъяа, П.Гааяа, И.Шараа, Б.Дамбаа, П.Бүдарагчаа, Б.Базар, Н.Маруш нар ажиллаж байгаад 2009 оноос хойш Ч.Баяржунай Эхэн багийн Засаг даргаар ажиллаж байна. 4 баг нь 1990 оноос өмнө аймагтаа 5 удаа, сумандаа 11 удаа нэгээс тавдугаар байр эзэлж төл бойжуулах ажлаар бусдыгаа хошуучилж 1987 онд төлийн баяр хийж байсан. Эхэн баг ажлаараа аймгийнхаа 97 багаас 2010 онд 3-р байр, 2011 онд 2-р байранд тус тус шалгарч байсан.