Хүндэтгэл үзүүлж шагнаж урамшуулах тухай

Төсвийн тухай Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 100000 төгрөг, Цэцэрлэгийн хүүхдийн дунд зохион байгуулсан "Үндэсний бөх"-ийн барилдааны шагнал урамшилд 60000 төгрөгийг тус тус хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулсугай.

2. Дээрх арга хэмжээнд зарцуулагдах 160000 /нэг зуун жаран мянган төгрөг/-ийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Ерөнхий санхүүч /С.Оролмаажав/-д зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                         Д.ОКТЯБРЬ