Мөнгө зарцуулах тухай

Төсвийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сумын албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд зохион байгуулагдах "Мөнгөлөг шагшуурга" цасны баярт оролцох ард иргэд, албан хаагчдын хоол, унаа бусад зардалд зориулж төсвөөс 1000000 төгрөг зарцуулсугай.

2. Дээрх арга хэмжээнд зарцуулагдах 1000000 /нэг сая төгрөг/-ийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарлага болгохыг Ерөнхий санхүүч /С.Оролмаажав/-д зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                        Д.ОКТЯБРЬ