Төсөл шалгаруулах тухай

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 4.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сум хөгжүүлэх сангаас үйлдвэр, үйлчилгээ явуулах чиглэлээр ирүүлсэн К.Бүрнээгийн Ээтгэр болон буриад гутлын төслийн нэмэлт санхүүжилт болох 9700000 /Есөн сая долоон зуун мянган төгрөг/-ийг олгохыг Төрийн сангийн төлөөлөгч А.Нарандэлгэрт зөвшөөрсүгэй.

2. Төслийг гүйцэтгэгч К.Бүрнээтэй зээлийн гэрээ байгуулж, төслийн хэрэгжилтэнд тавьж ажиллахыг Хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтан /Д.Сэлэнгээ/-д үүрэг болгосугай.

3. Дээрх зориулалтаар олгосон зээлийг гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь хийж, төслийн хөрөнгийг зориулалтын дагуу үйл ажиллагаандаа зарцуулахыг иргэн /К.Бүрнээ/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                        Д.ОКТЯБРЬ