Ажил зохион байгуулах тухай

Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоол, Иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын 12 дугаар зүйлийн 12-ын Е заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус сумын цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа цэргүүдийг 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газарт бэлэн байлгахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа нэр бүхий цэргүүдийг шаардлагатай ажлаар хангаж ажиллахыг Тамгын газрын дарга /Ж.Мөнхдөш/-д даалгасугай.

3. Холбогдох ажлыг цаг тухайд нь чанартай сайн хийж гүйцэтгэхэд нь хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийг танилцуулахыг Тамгын газрын дарга, Хөндлөн багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                             Д.ОКТЯБРЬ