Бензин зарцуулах тухай

Төсвийн тухай Монгол улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зарцуулагдсан автомашины бензиний зардалд 200000 төгрөгийг зарцуулсугай.

2. Дээрх арга хэмжээнд зарцуулагдах 200000 /хоёр зуун мянган төгрөг/-ийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарлага болгохыг Ерөнхий санхүүч /С.Оролмаажав/-д зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                       Д.ОКТЯБРЬ