Бүлэг байгуулах тухай

Нийгмийн халамжийн тухай Монгол улсын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болох төсөл хэрэгжүүлэх зорилгоор олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд Хөндлөн багийн иргэн Х.Энхбат, Д.Лхасүрэн нарын иргэдийг хамруулсугай

2. Дээрх нэр бүхий иргэдэд бүлэг байгуулж, төслийг зүй зохистой, хуулийн дагуу ашиглахад хяналт тавьж ажиллахыг Нийгмийн халамжийн мэргэжилтэн /Б.Бямбабаяр/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                      Д.ОКТЯБРЬ