Хүнсний талоноор үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах тухай

Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус сумын нэн ядуу өрхүүдэд хүнсний талоноор үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч                        А.Нарандэлгэр                     Төрийн сангийн төлөөлөгч

Нарийн бичгийн дарга                         Д.Сэлэнгэ                            ХАА-ны мэргэжилтэн

Гишүүдэд                                           Б.Ариунболд                        МЭҮТ-ийн мэргэжилтэн

                                                          С.Золбадрах                         Иргэний төлөөлөл

                                                          С.Навчаа                               Иргэний төлөөлөл

2. Худалдан авах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, баримт бичгийн бүрдүүлэлтийг заавар журмын дагуу хүлээн авч ажиллахыг Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Сэлэнгэд даалгасугай.

3. Дээрх ажлыг зохион байгуулахад ач холбогдол өгч хариуцлагатай ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                         Д.ОКТЯБРЬ