Орон тоо батлах тухай

            Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 20.1.14, 20.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

           1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тоог 5 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосугай.

           2. Ажлын албаны үүрэг чиглэл, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхой болгон, шаардагдах төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллахыг ИТХ- ын дарга /Б.Баатарбилэг/, нарийн бичгийн дарга /Ц.Азбилэг/ нарт үүрэг болгосугай.

                                        ДАРГА                     Б.БААТАРБИЛЭГ