Хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх тухай

      Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны V хуралдааны 5 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

     1. Сумын тохижилт үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөгдсөн Орон нутгийн хөгжлийн сангийн 123300000 төгрөг /Нэг зуун хорин гурван сая гурван зуун мянган/- өөр санхүүжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хавсралтаар баталсугай.

     2. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Октябрь/- д даалгасугай.

                                    ХУРЛЫН ДАРГА                      Б.БААТАРБИЛЭГ