Хураамж тогтоох тухай

      Хог хаягдлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.5.2, 8.5.7, 20 дугаар зүйлийг 20.1, 20.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

     1. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс авах хог хаягдлын хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, өрхөөс авах хог хаягдлын хураамжийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 

     2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Октябрь/- д даалгасугай.

                                     ДАРГА                   Б.БААТАРБИЛЭГ