Төлөвлөгөө батлах тухай

    Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.11, 20.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

    1. 2013 онд ИТХ- ын дэргэдэх Иргэний танхимаар явагдах хэлэлцүүлэг, арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

    2. Төлөвлөгөөнөөс гадна иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас санаачилсан хөтөлбөр арга хэмжээг дэмжиж, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг ИТХ- ын нарийн бичгийн дарга /Ц.Азбилэг/, сумын Засаг дарга /Д.Октябрь/, байгууллагын менежерүүд, холбогдох албан хаагч нарт үүрэг болгосугай.

   3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг ИТХ- ын дарга /Б.Баатарбилэг/- д зөвлөсүгэй.

                               Хавсралт             хуудастай

                             

                           ДАРГА                     Б.БААТАРБИЛЭГ