Тайланд үнэлэлт өгөх тухай

        Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг үндэслэн, сумын МЭҮТ- аас 2013 онд хийж хэрэгжүүлсэнажлын тайлан, цаашид тавих зорилтын тухай МЭҮТ- ийн дарга Т.Баатаржавын илтгэлийг хэлэлцээд иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

        1. 2013 онд сумын МЭҮТ- ийн хийж хэрэгжүүлсэн ажлыг хангалттай гэж үнэлсүгэй.

        2. Засгийн газар, орон нутгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээний биелэлтийг бүрэн хангуулж, малчидад чирэгдэлгүй чанартай үйлчилгээ үзүүлэх талаар онцгой анхаарч, цаашдын зорилт, ажлын төлөвлөгөөгөө оновчтой тодорхойлж, иргэдэд сургалт, мэдээлэл сурталчилгааны ажил тогтмол хийж ажиллахыг сумын МЭҮТ- ийн дарга /Т.Баатаржав/-д даалгасугай.

       3. Тогтоолын хэрэгжилтийг хангуулан, МЭҮТ- ийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Октябрь/- д үүрэг болгосугай.

 

                                                     ДАРГА                             Б.БААТАРБИЛЭГ