Газар чөлөөлөх тухай

      Газрын тухай Монгол улсын хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь заалт 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит I хуралдаанаас ТОГТООХ нь:

      1. Сум орон нутгийн өнгө үзэмж, төлөвлөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байгаа хууль бусаар газар авсан, чөлөөлөх, талбай багасгах, өнгө үзэмж сайжруулах, хашаажуулах шаардлагатай газрыг хавсралт 1, хавсралт 4- өөр баталсугай. 

     2. Хөндлөн багт засмал зам тавьж байгаатай холбогдуулан чөлөөлөх шаардлагатай газрыг хавсралт 2- оор, Орон сууцны тавьтад эмх цэгцтэй болгон гэрчилгээжүүлэх шаардлагатай газрыг хавсралт 3- аар баталсугай.

     3. Сумын Засаг дарга /Д.Октябрь/- д үүрэг болгох нь:

     а/. Хууль тогтоомжид заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд хавсралт 1, хавсралт 4- д заагдсан газрын харилцаатай холбоотой асуудлыг 06 сарын 1- ний өдрөөс өмнө эцэслэн шийдвэрлэх.

     б/. Хавсралт 2, хавсралт 3- д заагдсан газрын харилцаатай холбоотой асуудлыг эзэмшигч, өмчлөгч холбогдох иргэдийг байлцуулан Иргэний танхимд хэлэлцүүлэг хийж 2014 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс өмнө тодорхой шийдэлд хүрч ажиллах.

     4. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг ИТХ- ын тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг Газрын даамал /Б.Батэрдэнэ/- д даалгасугай.

 

                                                      ДАРГА                                  Б.БААТАРБИЛЭГ