Хаа хэдийнээс уламжлалтай

Ханбаатар хайрхан гэж байдаг

Аль эртний түүх судартай

Алтантээл нутгийнхан бид

Энэ сайхан нутгийнхаа ирээдүй хойч, хөгжил дэвшлийн төлөө нэгэн үеийн түүхийг бичилцэн, өвөг дээдсийнхээ гал голомтыг сахиж, өмөг түшиг болсон нутагтаа ажиллаж амьдарч байгаа сумынхаа нийт ажилсаг, хөдөлмөрч ард түмэндээ болон Алтантээл нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн газрууд, түншлэгч байгууллага, иргэд та бүхэндээ сайн сайхан бүхний дээдийг ерөөж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Ажил үйлс тань ашид мөнх дэлгэртүгэй.

                          Засаг дарга Д.Октябрь                                    ИТХ-ын дарга Б.Баатарбилэг