1924 оны хавар Хөх толгойн Зэлийн булагт “Хундага” сум нэртэйгээр анх байгуулагдаж, 926-1940 он хүртэл “Зэрэг-Алтан тээл” гэж нэрлэгдэж байгаад 1940 оноос Зэрэг сум хэмээн нэрлэгдэх болсон.

Бидний эрхэм зорилго: Алтантээл нутгийнхаа үнэт баялаг, хүн ардын хөдөлмөрч зан үйл, өв уламжлалд тулгуурлан хүний хөгжлийг хангасан, бизнесийн орчныг бүрдүүлсэн, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, дэд бүтэц түлхүү хөгжсөн аймгийнхаа зүүн бүсийн төв сум болох

ЗДТГ-ын эрхэм зорилго:

Зэрэг сумыг хөгжүүлэхэд Засгийн газрын болон аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ард иргэдэд төрийн үйлчилгээг  байнгын тасралтгүй үзүүлж,  шударга ёсыг эрхэмлэн дээдлэх эрхэм зорилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

Эрхэмлэх үндсэн зарчим:

1.Төрийн удирдлагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тусгасан байх зарчим

Тамгын газрын бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт нь төрийн удирдлагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх.

2.Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим

Аппаратын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, ажил үүргийн хуваарийг зааглаж ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх.

3.Үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим

4.Бүтцийн хувьд энгийн байх зарчим 

Бүх шатандаа  шат дамжлагыг цөөн  байлгахаас гадна мэдээллийг  оновчтой түгээн хүргэх

5.Тэнцвэрийг хангаж, хяналтын хүрээг тогтоох зарчим

Удирдлагыг зөв хослуулах, хэрэглэгчээ дээдлэх, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, хянах боломжтой байх.

6.Улс төрөөс ангид байх зарчим

Засаг даргын ажлын алба нь  улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахина.

7.Үйл ажиллагааны бодитой байх зарчим

Тамгын газрын ажилтнууд  чадварлаг зохион байгуулалт өндөр төрийн үйлчилгээг шударга үзүүлэх  чадвартай байж тэргүүлэгч манлайлагч, суралцагч байх

Ингээд та бүхэнд сумын ИТХ, ЗДТГ-ын одоогийн бүтэц, бүрэлдэхүүнийг товч танилцуулъя.

Орон нутгийн засаг захиргаа нь ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга нар гэсэн 3 хэсгээс бүрдэж байна.