ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН АЛБА:

2.ЗДТГ-ын бүтэц нийт 14 орон тоотой ажиллаж байгаагаас:

Сумын Засаг даргаар Дашваа овогтой Октябрь нь 2008 оны 12 сараас томилогдсон ба 2 дахь удаагаа  2012 оны орон нутгийн ээлжит сонгуулиар улиран сонгогдож ажиллаж байна. Тэрээр МУИС-ийг түүх нийгмийн багш мэргэжлээр, Боловсролын Их сургуулийг боловсрол судлалын магистраар, Удирдлагын академийг нийгмийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.  Сумын бүрэн дунд сургуульд багш,  хичээлийн эрхлэгч, захирал, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан ба сумын ЗДТГ-т Тамгын газрын дарга зэрэг ажил, албан тушаалыг хашиж улсад 22 жил ажилласан байна.

Сумын Засаг даргын орлогч Ядам овогтой Жаргалсайхан нь  Ховд эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.  Аймгийн шүүх прокурорын газарт нарийн бичгээр,  “Гео орон” ХХК-д менежерээр ажиллаж байсан. Улсад  8 жил ажилласан байна.

Тамгын газрын даргаар Жудаа овогтой Мөнхдөш томилогдон ажиллаж байгаа ба  МУИС-ийг биологийн багш мэргэжлээр төгссөн.  Улсад 12 жил ажиллахдаа дунд сургууль, коллежид багш, Буянт сумын ЗДТГ-т Тамгын газрын дарга, сумын Иргэний бүртгэлийн ажилтан зэрэг ажлуудыг эрхэлж байсан.

Сумын Ерөнхий санхүүчээр Сүрэн овогтой Оролмаажав ажиллаж байна.  Санхүүгийн техникум төгссөн. Байгууллагын нягтлан бодогч,  татварын байцаагч,   Ерөнхий санхүүч зэрэг ажлуудыг хийж улсад 32 жил ажиллаж байна.

Төрийн сангийн төлөөлөгчөөр Адууч овогтой Нарандэлгэр 3 дахь жилдээ ажиллаж байна. ХААИС-ийг эдийн засагч мэргэжлээр, “Шихихутаг”  ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

МЭҮТ-ийн даргаар Түргэн овогтой Баатаржав ажиллаж байна.  ХААТ-ыг малын эмчээр, ХААДС-ийг малын их эмчээр тус тус төгссөн. Багийн малын эмч, багийн Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг алба ажлуудыг хашиж улсад 34 жил ажиллаж байна.

Бэлчээр, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ  хариуцсан мэргэжилтнээр Батчулуун овогтой Базар ажилладаг. ХААТ-ыг малын эмчээр, УТДС-ийг улс төр судлаач, социологич, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. Багийн малын эмч, багийн Засаг дарга, Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга зэрэг алба ажлыг хашиж улсад 38 жил ажилласан.

Малын үржил,  бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр Бадам овогтой Ариунболд ажиллаж байна. Тэрээр ХААИС-ийг зоотехникч мэргэжлээр  төгссөн ба тус Тамгын газарт газрын даамлын албыг хашиж  байгаад МЭҮТ-д мэргэжилтэн болж улсад нийтдээ 9 жил ажилласан байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар Дамдин овогтой Батсүх ажилладаг Соёл гэгээрлийн дунд сургуулийг жолооч, кино техникчээр, Эко –Ази дээд сургуулийг экологич байгаль хамгаалал  мэргэжлээр төгссөн.  Кино механикч, багийн Засаг дарга зэрэг албыг хашиж байсан. Улсад 35 жил ажилласан.

Газрын даамлаар Баасанжав овогтой Бат-Эрдэнэ 2 дахь жилдээ ажиллаж байна. МУИС-ийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгссөн.

Архив албан хэрэг хөтлөлтийн эрхлэгчээр Гэндэн овогтой Гэрэлцэцэг  7 дахь жилдээ ажиллаж байна. Г.Гэрэлцэцэг ХоИС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр  төгссөн.

Тамгын газрын жолоочоор Сандаг овогтой Дашаа ажиллаж байгаа худалдаа бэлтгэлийн агент,  Засаг даргын Тамгын газарт нийт 31 жил жолоочоор ажиллаж байна.

Шараа овогтой Ганбаатар МЭҮТ-ийн жолоочоор ажиллаж байна. Улсад 20 жил ажилласан.

Үйлчлэгчээр Баянжаргал овогтой Цэрмаа ажилладаг ба улсад 25 жил ажилласан байна.        

Мөн түүнчлэн  Халамж үйлчилгээний мэргэжилтэн  Баарай овогтой Бямбабаяр  улсад 37 дахь жилдээ ажиллаж байна. ИТХ-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга,  Нийгмийн бодлогын ажилтан зэрэг албан тушаалыг эрхэлж байсан.

Нийгмийн даатгалын байцаагчаар Алтайбаян овогтой Мөнх-Амьдрал 8 дахь жилдээ ажиллаж байна. Завхан дахь МУИС-ийг татварын байцаагч мэргэжлээр төгссөн.

Иргэний бүртгэлийн ажилтнаар Алтанхүү овогтой Наранчимэг 4 дэхь жилдээ ажиллаж байна.  МУБИС-ийн салбар Ховд БТДС-ийг Биеийн тамирын багш мэргэжлээр,  Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Байгаль хамгаалагчаар Гантулга овогтой Наранбат 5 дахь жилдээ ажиллаж байна. МУИС-ийг эдийн засагч,  статистикч мэргэжлээр төгссөн.

Татварын байцаагчаар Буяндэлгэр овогтой Эрдэнэхишиг 1 дэхь жилдээ ажиллаж байна. ХоИС-ийг ня-бо бүртгэл мэргэжлээр төгссөн.

ЗДТГ-ын албан хаагчдын 86 хувь нь дээд болон тусгай боловсролтой, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан, өөр өөрсдийн чиглэлийн ажил мэргэжилдээ дадлага туршлага хуримтлуулсан ажилтнуудтайгаар төр засгийн бодлого шийдвэрийг ард иргэдэд хөнгөн шуурхай, ил тод, шударга, хүртээмжтэй хүргэн ажиллахыг гол зарчмаа болгон ажиллаж байна.