СУМЫН ИТХ- ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2012 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ- д 21 Төлөөлөгч сонгогдсон.Төлөөлөгчдийн жендерийн харьцааг авч үзвэл эрэгтэй 16, эмэгтэй 5 төлөөлөгч байна.Мөн улиран сонгогдсон 8, шинээр сонгогдсон 13 буюу 63,9 хувь нь шинэчлэгдсэн байна.

Төлөөлөгчдийг боловсрол мэргэжлээр нь авч үзвэл 7 буюу 33,3 хувь нь дээд боловсролтой, 5 буюу 23,8 хувь нь тусгай дунд боловсролтой, 9 буюу 42,8 хувь нь бага болон бүрэн, бүрэн бус дунд боловсролтой байна.Багш 2, эдийн засагч 2, бизнесийн удирдлага 1, хүнсний технологич 1, хүний бага эмч 1, зоо техникч 1, мужаан 1, сантехникч 1, малын бага эмч 1, малчин 4, номын санч 1, албан бус секторт 2, гидротехникч 1, төрийн удирдлагын менежер 1 тус тус сонгогдсон байна.

Насны ангиллаар нь авч үзвэл 27-35 насны 6, 35-45 насны 10, 45- аас дээш настай 5 төлөөлөгч, хамгийн залуу нь А.Цагаанбаяр, С.Навчаа, хамгийн ахмад нь Б.Одхүү байна.

        ИТХ- ын чөлөөт цагт Тэргүүлэгчид, Байнгын хороод, ИТХ- ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан нар хурлын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

       2013 оны орон нутгийн сонгуулиар Гүвээ багт Г.Мөнхбат ИНХ- ын дарга, Г.Шижирбат, Х.Мөнхтүвшин тэргүүлэгч, Бургасан багт Н.Гэндэн ИНХ- ын дарга, Д.Алтансүх, Г.Хүдэрзаяа тэргүүлэгч, Бураа багт К.Батзаяа ИНХ- ын дарга, Д.Батмөнх, Б.Ариунболд тэргүүлэгч, Эхэн багт Ц.Хонгорзул ИНХ- ын дарга, А.Цагаанбаяр, Г.Эрдэнэбаяр тэргүүлэгч, Хөндлөн багт Г.Алтанцэцэг ИНХ- ын дарга, Б.Одхүү, Ш.Отгон, Г.Оюунчимэг, П.Мядагмаа нар тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.