ЗЭРЭГ СУМЫН 01 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

ЗЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.01.26

        01 сарын 05. Засаг даргын Тамгын газрын аппаратын хурал боллоо. Энэ хурлаар нийт албан хаагчид 2014 онд хийсэн ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг ярилцан дүгнэлт хийж 2015 онд хийх ажлын төлөвлөгөө болон цаг үеийн асуудлын талаар ярилцсан үр дүнтэй хурал болж өнгөрлөө. Энэхүү хурлаар ЗДТГ-ын албан хаагчидыг 3 баг болгон хувааж баг тус бүр ажлын төлөвлөгөө гарган “Нэг сарын болзолт бүтээлч ажлын аян”-ыг өрнүүлэн ажиллаж байна.

         01 сарын 11. Үндсэн хуулийн өдрөөр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Үндсэн хуулийн талаар сургалт зохион байгуулж, 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа хүүхдүүдээр андгай өргүүлэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө. Сургалтанд 110 хүүхэд хамрагдаж 20 хүүхдэд иргэний үнэмлэх гардуулан өглөө.

       01 сарын 15. Сургууль, ДЗОУБ-тай хамтран “Эцэг эхийн нэг өдөр”-ийг зохион байгуулж энэхүү үйл ажиллагаанд 100 гаруй эцэг эхчүүд оролцлоо. 

      01 сарын 17. ЕБС-аас жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Эрүүл агаар эм” сэдэвт цас мөсний баярыг сумын бүх албан байгууллага болон ард иргэдийн дунд зохион байгуулан явууллаа. Энэхүү арга хэмжээнд Сургуулийн хамт олон тэргүүн байр, ЗДТГ-ын хамт олон 2-р байр, Хаан банк, Төрийн банк, Ус цаг уурын хамтарсан баг тамирчид 3-р байр эзэлж шилжин явах цом, алтан, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

       01 сарын 19. Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд болон тус сумаас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Н.Бадрах нарын төлөөлөгчид сумын ард иргэд, албан хаагчидтай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж иргэдтэй санал бодлоо солилцлоо.

          01 сарын 22. Сумын бэлчээр ашиглагчдын холбооны дарга Б.Одхүү, Албан бус боловсролын багш Э.Цэнгэл нар хамтран сумын 5 багийн 30 малчинд Бэлчээр ашиглалт болон Албан бус боловсролын талаар сургалтыг зохион байгуулан явууллаа. 

            01 сарын 23. Сумын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран хөдөөгийн 4 баг, албан газруудын дунд “Захчин түмний бахархлын өдөр”-т зориулж “Дэвжээ” тэмцээн болон “Центавр” танин мэдэхүйн тэмцээнүүд болон Сургуулийн сурагчдын дунд “ЭССЭ” бичлэгийн уралдааныг зарлан явууллаа. Энэхүү тэмцээнд ЕБС-ын хамт олон тэргүүн байр эзэллээ.

            01 сарын 23. Сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Батсүх, байгаль хамгаалагч Г.Наранбат нар Сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Эх дэлхийгээ хайрлая, хамгаалъя” сэдэвт сургалт болон АХА тэмцээнийг зохион байгуулан явуулж тус арга хэмжээнд 60 гаруй хүүхэд хамрагдлаа.

         01 сарын 26. ДЗОУБ, Мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран малжуулах төсөлд хамрагдсан 25 өрхөд “Малчдад маллагааны арга эзэмшүүлэх” нь сэдэвт нэг өдрийн сургалтын арга хэмжээг зохион байгуулан явууллаа.

 

 

 

ЗЭРЭГ СУМ ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР