2 дугаар сарын мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 02 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.02.26

01 сарын 29. Аймгийн хөдөлмөрийн хэлтсээс сумын “Ахуй үйлчилгээ”-ний төвд 20 сая төгрөгний 6 багц текник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

01 сарын 30. Чандмань суманд болсон тэмээний баярт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. 

02 сарын 03. Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч М.Отгончимэг сумын цагдаа Д.Пүрэвдаваа нар хамтран сумын ард иргэдийн дунд “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” нь сэдэвт сургалтыг зохион байгуулан явууллаа. Тус сургалтанд нийт 30 хүн оролцлоо.

02 сарын 05. Эрүүл мэндийг дэмжих салбар зөвлөлийн хурал болж сумын Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Д.Одончимэг 2014 онд хийсэн  жилийн ажлын тайлангаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж, 2015 онд хийх ажлын төлөвлөгөө гарган батлууллаа.

02 сарын 05. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, түргэн шуурхай хүргэх үүднээс сумын нийт ард иргэдийн дунд Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулан явууллаа. Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээнд ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Ус цаг уур зэрэг төрийн бүх байгууллага албан тушаалтнууд оролцож иргэдэд нэг өдрийн турш үйлчиллээ.

02 сарын 09-10. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Элбэг дэлбэг-Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Шилдэг зохион байгуулалт”-тай оролцсон сумаар шалгарч        өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

02 сарын 10. Бүх нийтийн хог цэвэрлэгээнд сумын бүх албан байгууллага, 5 тавьтуудыг нэгдсэн журмаар гаргалаа.

02 сарын 11. Сар шинийн баярыг тохиолдуулан сумын нийт ахмад настны дунд “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг зохиож, 160 ахмадад гарын бэлэг, 87 хүнд тавгийн идээ олголоо.

02 сарын 11-12. Сар шинийн баярт зориулсан Сумын Засаг даргын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг 2 өдрийн турш амжилттай зохион байгуулан явууллаа. Тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж ЗДТГ багийн дүнгээр Тэргүүн байр эзэлж, Бүрэн дунд сургуулийн хамт олон дэд байр, Хаан банк, Төрийн банкны хамтарсан баг 3-р байрыг тус тус эзлэн “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.

02 сарын 13. Өглөө 8 цагт Засаг даргын зөвлөл хуралдаж сумын аварга малчин, сумын шилдэг байгууллагаа шалгарууллаа.

02 сарын 13. Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан болж нийт 48 бөх барилдсанаас аймгийн начин Ш.Баяржаргал түрүүлж, сумын заан Г.Амгаланбаатар үзүүрлэж, сумын заан Х.Батбилэг, залуу бөх Э.Улсболд нар үзүүрлэлээ. Хүүхдийн барилдаан 3 насны ангиллаар явагдлаа.

02 сарын 13. Сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн концертыг сумын Соёлын төвийн хамт олон ард иргэдэд тавилаа.

02 сарын 15. УИХ-ын гишүүн Д.Батцогт суманд ажиллаж сумын ахмад настнуудад гарын бэлэг гардууллаа.

02 сарын 16. Аймаг сумын Сайн малчдад шагналыг нь гардуулан өгч Бураа багийн ахмад настан З.Страад “Хөдөлмөрийн хүндэт” тэмдэг гардуулан өглөө.

02 сарын 19. Сумын ахмад настан 4 иргэнд хүндэтгэл үзүүлэн золголт  хийж Бураа багийн ахмад настан Д.Батмөнх  “Алтангадас” одонгоор шагнагдсаныг гардууллаа.

02 сарын 27. Дарви суманд зохион байгуулагдсан Зүүн бүсийн хурдан морьдын  уралдаанд оролцлоо.

02 сарын 28. Манхан сумын Рашингонзэглин хийдийн хамба лам Ядамжавыг урьж ирүүлэн ном айлтгуулан сүсэгтэн олонд засал хийлээ.

 

 

 

ЗЭРЭГ СУМ ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР