ЗЭРЭГ СУМ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

ЗЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2015.03.01. Энэ  сарын эхний 7 хоногт багтаан 5 багийн хурлыг хийж, цаг үеийн асуудлын талаар багийн нийт иргэд, малчид хөдөлмөрчдөд мэдээлэл хийлээ.

03 сарын 06. Олон улсын  эмэгтэйчүүдийн баярт зориулсан Кароаке тэмцээн болж нийт 9 баг оролцсоноос Хөндлөн багийн Орх тавьт тэргүүн байр эзэлж амжилттай оролцлоо.

03 сарын 07. Эмэгтэйчүүдийн баярт зориулсан Гар бөмбөгийн тэмцээн болж нийт 8 баг өрсөлдсөнөөс Хөндлөн багийн Орх тавьт 1-р байр, Хөндлөн багийн Булаг тавьт 2-р байр, Бураа багийн тамирчид 3-р байрыг тус тус эзэллээ.

03 сарын 07. Эмэгтэйчүүдийн баярын хурал болж 8 алдартан ээжүүдийг шалгаруулан тууз баярын бичиг, дурсгалын зүйлийг гардууллаа.Үүнд: Саран ээж Г.Туяа Хөндлөн баг, Дархан ээж Х.Лхамсүрэн Хөндлөн баг, Энэрэлт ээж Ж.Эрдүү Бургасан баг, Дархан ээж Г.Шархүү Хөндлөн баг, Халамжит ээж Н.Ичинхорлоо Гүвээ баг, Буянтай ээж Ж.Чунаг Хөндлөн баг, Халамжит ээж С.Должин Гүвээ баг, Дархан бэр М.Оюунцэцэг Бургасан багаас  тус тус шалгарлаа.    

03 сарын 08. Зэрэг сумын Бүрэн дунд сургуулийн сурагч Х.Нямбаярын “Бүүвэйн дуутай хорвоо” тайлан тоглолт болж тус тоглолтонд Ховд аймгийн 1-р сургуулийн авъяаслаг сурагчид ирж оролцлоо.

03 сарын 09. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг ирж нэг өдөр ажиллалаа.

03 сарын 13. УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн Засаг дарга  Д.Цэвээнравдан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  тус сумын ард иргэдэд  аймгийн Засаг даргын 2014 оны ажлын тайланг сонсгон  иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.

03 сарын 17. Сумын уяачдын холбооны хурал болж бүтэц зохион байгуулалт, хийсэн ажлын тайлан болон уяачдын холбооны шинэчлэл зохион байгуулалтын талаар ярилцлаа.

03 сарын 17. Аппаратын хурал болж цаг үеийн асуудлын талаар болон багуудын хурлаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн  талаар ярилцлаа. Мөн байгууллагуудын дарга нартай хурал хийлээ.

03 сарын 18. Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явцтай танилцахаар Барилга хот байгуулалтын яамны ажлын хэсэг, аймгийн ажлын хэсэг ирж ажиллалаа.

03 сарын 18. Аавуудын баярын өдөрт зориулан Эрүүл мэндийн төвийн хамт олон “Эрчүүдээ хайрлая” өдөрлөгийг зохион байгуулан явуулж тус өдөрлөгөөр сумын төвийн болон хөдөөгийн 4 багийн эрчүүдэд нэг өдрийн турш Архи, тамхины хор хөнөөлийн талаар сургалт, элэгний хорт хавдар, хеликобактерийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж, шатар болон АХА тэмцээнүүдийг тус тус зохион байгуулан явууллаа.

03 сарын 18. Эр цэргийн баяр болон Аавуудын баярт зориулан тус сумын уугуул Т.Жавхланням бие даасан тоглолтоо хийлээ. Энэхүү тоглолтон дээр сумын “Үлгэр жишээ” 5 аавыг шалгаруулан тууз, энгэрийн тэмдэг, баярын бичиг, дурсгалын зүйлийг гардууллаа. Үүнд: Т.Хасгаа Эхэн баг, М.Цэрэндорж Бураа баг, Э.Галсандаш Бургасан баг, Н.Галаа Хөндлөн баг, Д.Норов Гүвээ багаас тус тус шалгарлаа.  

03 сарын 20. Гүвээ багийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн хурал болж нийт 70 гаруй эмэгтэй оролцож  эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцсэнээс гадна  Соёл урлагийн арга хэмжээг Соёлын төвийн хамт олонтой хамтран зохион байгууллаа.

03 сарын 23. Цаг уурчдын өдөр болж уг  баярын өдрөөр 20-р зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн нарын тоглолт боллоо.   

03 сарын 23. Тамгын газрын ажилтнуудын дунд зарласан бүтээлч аяны нэг сарын уралдааныг дүгнэж байр эзлүүллээ. Тус уралдаанд А.Нарандэлгэр ахлагчтай “Эвийн хүч” баг тэргүүн байр эзэллээ.

 

 

 

ЗЭРЭГ СУМ ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР