ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ХУУЛЬ ЭРХ  ЗҮЙН ОРЧНЫ ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР

Зорилт нь:Иргэдэд үйлчлэх төр захиргааны байгууллага, албан хаагчдын ажлын хариуцлага, чадавхийг дээшлүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн, эрх зүйн шинэчлэлтийг гүнзгийрүүлж, төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

1.1 Төрийн байгуулалтын талаар:

1.1.1 Төрийн байгууллагын ил тод шуурхай байдлыг хангаж, авлига, шударга бус байдалтай тэмцэн, төрийн албан хаагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага тооцох механизмыг нь боловсронгуй болгож, шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийн санаа бодлыг төрийн аливаа үйл ажиллагаанд тусгаж, төрийн захиргааны албан хаагчдыг хуульд заасан болзол шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэн,  нутгийн залуу боловсон хүчнүүдийг дэмжиж ажиллана.

1.1.2 Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах, бие дааж  мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд туслах замаар чадваржуулах, бусдын туршлага судлуулах үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулна.

1.1.3 Төр-иргэд-Иргэний нийгмийн байгууллага-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж,  олон нийтийн оролцоонд суурилсан  иргэдэд ээлтэй үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

1.1.4 МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэний танхим”-ыг байгуулан тогтмол үйл ажиллагаатай болгож, иргэдийн эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг иргэд олон нийтээр хэлэлцүүлж шийдвэрлэдэг болгохоос гадна хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж хэвшинэ.

1.2 Эрх зүйн бодлогын талаар:

1.2.1 Орон нутагт гарах гэмт хэргийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажиллах нөхцөлийг сайжруулан,  тэднийг унаатай болгож, кобаны асуудлыг шийдвэрлэнэ.

1.2.2 “Оюунлаг –Ховд” хөтөлбөрийг олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлж, зарим зүйл заалтыг мэргэжлийн болон төрийн бус байгууллагад шилжүүлнэ.

 1.2.3 “Архи тамхигүй-Зэрэг хүн” дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх замаар архи тамхигүй орчин бүрдүүлж, согтууруулах ундаа хэрэглэдэггүй эрүүл идэвхтэй амьдралын клубыг байгуулах үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана.

1.2.4  Баг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тухай журмыг шинээр боловсруулж мөрдөнө.

1.2.5  Нутгийн удирдлагын ордонтой болно.

1.2.6  Засаг даргын Тамгын газрын суудлын автомашиныг шинэчилнэ.

1.2.7  Сум байгуулагдсны 90 жилийн ойг зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэж, сумын “Хүндэт иргэн” тэмдэгтэй болно.

1.2.8  Эхэн, Гүвээ багийн төвийг “Шинэ багийн төв” төсөлд хамруулна.

ХОЁР: НИЙГМИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР:

Зорилт нь: Хүний хөгжлийг хангах орчныг бүрдүүлэх, хүн амын боловсрол соёл, эрүүл мэнд, амьдралын түвшинг дээшлүүлж, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ.

2.1 Боловсрол, соёлын талаар:

2.1.1  Баг бүрт гэр цэцэрлэг ажиллуулж, сургуулийн өмнөх  боловсролын хамран сургалтыг    10-15  хувиар нэмэгдүүлнэ.

2.1.2  Цэцэрлэгийн багшийн тоог нэмэгдүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ.

2.1.3  Цэцэрлэгийн барилгад их засвар хийж, анги танхимын тоог нэмэгдүүлж орчинг сайжруулах зорилгоор шинээр цэцэрлэг нэмж байгуулна.

2.1.4  Сургууль завсардалтыг эрс бууруулж, сургуулийн гадна үлдсэн хүүхэд, залуучуудад заавал олгогдох боловсролыг нөхөн олгоход онцгой анхаарч, албан бус боловсролыг амьдрах ухааны боловсрол олгох хэлбэрээр өргөжүүлнэ.

2.1.5  Хүүхэд залуучуудын хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй нөхцөл, үйл ажиллагааг хязгаарлан өсвөр үеийнхэнд эх оронч, Монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор орон нутгийн нөөц боломжид тулгуурлан “Ном”, “Авъяас” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлнэ.

2.1.6  Сургуулийн хүүхдийн дотуур байрыг халуун устай болгох асуудлыг  шийдвэрлэж, дотуур байранд амьдарч байгаа тэргүүний сурагчдыг Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулна.

2.1.7   Сургуулийн хичээлийн  II байр болон спорт зааланд их засвар хийнэ.

2.1.8 “Чадварлаг багш, чанартай сургалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж,  хөрвөх чадвартай багш бэлтгэх, шинэ залуу багш нарыг заах арга ур чадварын хувьд  чадваржуулах, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэн, тэднийг тогтвор сууршилтай ажиллуулна.

2.1.9 Сумын Соёлын төвийн гэрэлтүүлэг, тохижилт, хашааны асуудлыг шийдвэрлэх замаар ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

2.1.10  “Захчин урлагийн  наадам”-ыг  бусад сумуудтай хамтран уламжлал болгон 2 жилд 1 удаа зохион байгуулна.

2.1.11  Сумын Соёл урлагийн өдрүүдийг Ховд аймагт  зохион байгуулна.

2.1.12   Суманд “Цахим номын сан”-г бий болгож, сүүлийн үеийн ном зохиолоор баяжуулна.

2.1.13  Орон нутгийг  судлах музейг шинээр байгуулж, түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан, түүх өв соёлын мэдээллийн санг баяжуулна.

2.1.14  Сумын 90 жилийн ойг угтаж  орон нутгийн онцлог, 4 улирлын байдлыг харуулсан баримтат кино хийлгэнэ.

2.2 Эрүүл мэнд, биеийн тамир спортын талаар:

2.2.1  Эмнэлгийн тусламж, үйлчилгээг жигд, хүртээмжтэй, шуурхай, чанартай болгох зорилгоор “Сум дундын эмнэлэг”-ийг статусаар нь ажиллуулж, орчин үеийн оношилгооны техник тоног төхөөрөмжөөр хангана.

2.2.2 Орон нутагт чухал шаардлагатай өндөр ур чадвартай боловсон хүчнийг орон сууцаар хангана.

2.2.3 Сумынхаа нийт иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан, эрүүл мэндийн түвшинг тогтоож, иргэдийг эрүүлжүүлэн, урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах  хамрагдалтыг нэмэгдүүлэн, халдварт өвчний гаралтыг бууруулна.

2.2.4 Эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, ур чадвар, тэдний ёс зүй, харьцаа, хандлага, хариуцлагыг өндөржүүлэн, их эмчийн тоог нэмэгдүүлж, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг үе шаттайгаар бэлтгэж, орон нутагтаа тогтвор суурьшилтай сайн ажилласан эмч нарыг бодлогоор дэмжин урамшуулах механизмыг бий болгоно.

2.2.5 Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, ард иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч зохион байгуулан, эрүүл мэндийн өдөрлөгийг жилд 1 удаа баг бүрт зохион байгуулна.

2.2.6  Биеийн тамир, спортыг  бүх нийтийн үйл хэрэг болгох хөдөлгөөн өрнүүлж, спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг урамшуулах журам боловсруулан хэрэгжүүлнэ.

2.3 Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар:

2.3.1 Сумын эмэгтэйчүүд, ахмад, залуучуудын Чуулга уулзалтуудыг ээлж дараатайгаар зохион байгуулж, бусдад үлгэр жишээ болохуйцаар ажиллаж,  амьдарч байгаа болон нийгмийн  идэвх  сайтай,  хөдөлмөрч,  нутаг усаа, ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, бусдыг үлгэрлэн дагуулсан ажилсаг, оюунлаг иргэдийг  жил бүр шалгаруулан “Засаг даргын нэрэмжит “ шагнал  урамшуулал олгоно.

2.3.2 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй эх, хүүхэд зэрэг зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлнэ.

2.3.3  Нийгмийн халамж, тусламж авах иргэдийг багийн ИНХ-аар заавал хэлэлцүүлдэг болно.

2.3.4  Ахмад дайчин  болон бүтэн өнчин хүүхдэд Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгоно.

2.3.5  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох” тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

2.3.6 Иргэд аж ахуйн нэгжүүдийн дунд “Нэг ажлын байр-Нэг сая төгрөг” хөдөлгөөн өрнүүлж, байнгын ажлын байр бий болгосон тохиолдолд тэднийг хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулна.

2.3.7 Ажлын байрны тоог жил ирэх тутам нэмэгдүүлж, 15-20 хүнийг мэргэжлийн сургалтанд хамруулж сайн суралцсан хүнд шаардагдах тоног төхөөрөмжийг нь  үнэгүй олгох замаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

2.3.8  Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алдарт эхийн I одонтой эхчүүдэд  рашаан сувилалд нэгдсэн байдлаар явахад унааны дэмжлэг үзүүлнэ.

2.3.9  Мерси Кор болон  Дэлхийн Зөн ОУБ , Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг бууруулах  төслийн байгууллагуудтай хамтран ажиллана.

2.3.10 Төрийн байгууллага, иргэнийг холбосон олон нийттэй харилцах арга хэмжээг тогтмол болгож, сар бүрийн сүүлийн долоо хоногийн ажлын өдрийг  “Мэдээллийн өдөр” болгож, иргэдийн санал гомдол, эрэлт хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.

2.3.11 Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын судалгааг  мэргэжил бүрээр гаргаж, тэдэнтэй холбоо тогтоож, суманд шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа оюутныг ажлын байраар хангахад анхаарч ажиллана.

 

ГУРАВ: ЭДИЙН ЗАСАГ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭД БҮТЭЦ, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:

Зорилт нь:Үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэн, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангаж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

3.1 Санхүү эдийн засаг, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар:

3.1.1  Төсвийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтийн хяналт оролцоонд тулгуурлан явуулж ,төрийн сангийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгон, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулж, өр авлагагүй ажиллана.

3.1.2  Хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хийгдэж  буй төсөл, арга хэмжээг хуулийн хүрээнд ил тод зохион байгуулж, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

3.1.3  Төсвийг үр  ашиггүй  зарцуулах, өмч хөрөнгийг шамшигдуулах зэргээр төсвийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагагүй биелүүлсэн төсвийн менежер, санхүүч нартай  хатуу хариуцлага тооцож ажиллана.

3.2 Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн талаар:

3.2.1   Цементэн блокны үйлдвэр байгуулж, иргэдийг  ажлын байраар хангана.

3.2.2 Жижиг дунд үйлдвэрлэл  эрхлэгчдийг дэмжин иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор “Ахуйн үйлчилгээний төв”-ийг шинээр байгуулж, 15-20 ажлын байрыг бий болгоно.

3.2.3 Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар  сумын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг жил бүр  зохион байгуулж, орон нутгийн  брэнд бүтээгдэхүүнтэй болно.

3.2.4  Сумын төвийг нэгдсэн халаалтын системтэй болгоно.

3.2.5  Төсөвт байгууллагуудыг цэвэр, бохир усны системтэй болгоно.

3.2.6 Сумын хогийн цэгийг гортигжуулан, нэгдсэн хашаатай болгож сум тохижуулах группыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тэднийг машин техникээр хангаж авто болон явган зам, гудамж талбайг цэвэрлэх, хог ачих ажил хийх боломж бүрдүүлнэ.

3.2.7  Хөдөө аж ахуйн гаралтай   бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх загвар хоршоог байгуулна.

3.2.8  Сүм барьж, суваргыг эзэнтэй болгож, сэргээн засварлана.

3.2.9 Хөдөөгийн багийн  төвүүдийг  болон шинээр газар авсан айл өрхүүдийг эрчим хүчний эх үүсвэрт холбож, эрчмийн монтёрыг унаатай болгоно.

3.2.10  Сумыг интернэтийн өндөр хурдны шилэн кабельд  холбоно.

3.2.11 Сумын төвийн дотор тавигдах 2 км хатуу хучилттай авто зам болон явган хүний замыг гэрэлтүүлгийн хамт хийнэ.

3.2.12  Албан байгууллагуудыг гэрэлт хаягтай болгоно.

3.2.13  Халуун ус саун бүхий орчин үеийн зочид буудалтай болно.

3.2.14  30-40 хүний багтаамжтай ресторантай болно.

3.2.15  Усан оргилуур бүхий үлгэр жишээ Цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулна.

3.2.16 Сумын төвийн худалдааны төвийн ойролцоо авто машины зогсоолын талбай гаргаж, дуудлагын такси үйлчилгээ бий болгоно.

3.2.17 Дарви,  Манханыг холбосон хатуу хучилттай  100 км  замын ажлыг ашиглалтанд хүлээн авна.

3.3 Хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар:

3.3.1  Цагаан бургасны услалтын системийн ашиглалтыг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногоо, үр тариа тариалах аж ахуйн нэгж, иргэдийг хөрөнгө оруулалт,  зээлийн бодлогоор дэмжин , газар тариаланг хөгжүүлнэ.

3.3.2 Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх, Арлын талбайг усжуулах, бордоожуулах ажлыг ард иргэдийн оролцоотойгоор хийж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сумын төвийн  ойн зурвасыг  өргөжүүлж,  хамгаалалтыг нь сайжруулна.

3.3.3  Жил бүр инженерийн хийцтэй 1-2 худгийг шинээр гаргах болон сэргээн засварлаж, энгийн уурхайн худаг гаргасан иргэдийн үйл ажиллагааг дэмжинэ.

3.3.4 Хүн амын ундны усны хэрэгцээ хангамжийг сайжруулах зорилгоор ус зөөлрүүлж, цэнгэгшүүлэх төхөөрөмж  суурилуулж, сумын төвд 3-4 худаг шинээр гаргана.

3.3.5  Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, хамгаалах, сайжруулах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, малчдын бүлэгтэй хамтран ажиллаж, жил бүр бэлчээрийн даацыг тогтооно.

3.3.6  Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтан, царцаатай тэмцэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгуулна.

3.3.7  Малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилт   гаргасан малчинг шагнаж урамшуулахаас гадна зарим малчдыг бага оврын трактор, тоног төхөөрөмжөөр хангана.

3.3.8 “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, малчид  тариаланчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл байгуулах санал санаачлагыг дэмжиж ажиллана.

3.3.9  Мал маллагааны уламжлалт арга ажиллагааг сэргээх сургалтуудыг малчдын дунд  хөтөлбөр, төслийн шугамаар явуулж, малын үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна.

3.3.10 Малгүй өрхийг малжуулах  асуудлыг орон нутгийн хөгжил сангаас үе шаттайгаар шийдвэрлэнэ.

3.4 Газар зохион байгуулалт, байгаль орчны талаар:

3.4.1 Газрын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн хугацаанд өрх, иргэн бүрийг газартай болгох, өмчлүүлэх, эзэмшүүлэх газрыг сумын хэмжээнд нарийвчлан тооцож олгоно.

3.4.2 Албан газар, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийг хашаажуулах, хаягжуулах, номер дугаартай болгох,  тэмдэгжүүлэх, гудам  талбай гаргах зэргээр  сумын өнгө үзэмжийг нь сайжруулах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулна.

3.4.3 Сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталж “Шинэ сумын төв” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

3.4.4 Улирлын чанартай  жуулчны үйлчилгээг бий болгож , аялал жуулчлалын хөтөлбөр танилцуулга, мэдээллийн гарын авлагатай болно.

3.4.5  Орон нутгийн уулын  замуудыг иргэдийн оролцоотойгоор засварлана.    

3.4.6 Байгаль орчны гэмт хэргийн эсрэг төр захиргаа, хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.

3.4.7  Өндөр буйрын ширэгийг зүй зохистой ашиглах тал дээр анхаарч,  нэгдлийн ууган гишүүдийн хөшөөг сэргээнэ.

3.4.8 Баяр наадмын талбайг зүлэгжүүлж, мод нэмж тарина.Усалгааны асуудлыг бэлчээрийн менежментийн холбоотой хамтран шийдвэрлэнэ.

3.4.9  Мод тарих ажлыг эрчимжүүлж урамшуулал олгодог тогтолцоог нэвтрүүлж, сумандаа ногоон байгууламжийг бий болгоно.

3.4.10 Ирвэсэнд бариулсан малын даатгал, нөхөн олговрын тогтолцоог малчид даатгалын байгууллагатай хамтарч бий болгоно.

3.4.11  Ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах олборлох асуудлыг орон нутгийн иргэдийн саналд тулгуурлан зөвшөөрөл олгодог тогтолцоог хэрэгжүүлж, өмнөх жилүүдэд олгосон лицензүүдийг хүчингүй болгох талаар санаачлага гаргаж ажиллана.

3.4.12  Сумынхаа байгалийн үзэсгэлэнт, үржил шимтэй өвөрмөц тогтоцтой, түүх соёлын дурсгалт газруудыг болон нийт газар нутгийн 25-аас доошгүй хувийг улсын /Баатарын нуруу, Бумбат хайрхан/ болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авч, хилийн зурвас заагийг нарийвчлан тогтооно.

3.4.13 Хурдан морины уралдааныг зохион байгуулалттай, аюулгүй болгох үүднээс зориулалтын төхөөрөмжтэй болгоно.

3.4.14  Цаг уурын станцын барилгад их засвар хийнэ.

3.4.15  ШТС- шинээр нэмж  байгуулах явдлыг дэмжин, эрх  зүйн орчноор хангана